Бяцхан инженерүүдийн улсын уралдаан Дархан хотод болж байна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Бяцхан инженерүүдийн улсын уралдаан Дархан хотод болж байна

Дархан-Уул аймгийн Юнайтед Аренад  “Mongolian Green Mech”-2025  тэмцээнийг “Шимт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулж байна.

Тэмцээнд 21 аймгийн 346 цэцэрлэгийн 30 баг нийт 5 настай 120 бяцхан инженерүүд ур чадвар, инженер сэтгэлгээгээ уралдуулж байна. Эхний 3 байрт шалгарсан 6 баг 8-р сард Тайвань улсад болох инженерчлэлийн олон улсын уралдаанд Монгол улсаа төлөөлөн оролцох юм.


Улсын хэмжээнд 350 гаруй СӨБ, 50 гаруй ЕБС-д тус хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бол Дархан-Уул аймгийн цэцэрлэг Шимт хөтөлбөр хэрэгждэг байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймаг

Холбоотой мэдээлэл

Back to top button