Сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг хязгаарлахгүй, хэвийн үргэлжилнэ – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг хязгаарлахгүй, хэвийн үргэлжилнэ

Халдварт Улаанбурхан өвчний нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж дараах үүргийг өгсөн байна.
Өвчний голомт болсон “Шинэ алхам” сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаанаас бусад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглох,
Төр хувийн хэвшлийн бүх сургууль цэцэрлэгийн хүүхдүүд, багш ажилчид амны хаалт тогтмол зүүх,
Иргэдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн албан хаагчид амны хаалттай үйлчлэх,
Боловсролын байгууллагууд багш ажилчдыг вакцинжуулалтад хамруулах,
Сургууль, цэцэрлэгийн эмч нарыг үүрэгжүүлэх, удирдлагууд эцэг эхчүүдэд мэдээлэл дамжуулах,
Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдод сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байх,
Бүх шатны боловсролын байгууллага, спорт заал танхимд ариутгал халдваргүйжүүлэлт хийх,
Сургууль цэцэрлэгийн хичээлийн үйл ажиллагааг хязгаарлахгүй байх шийдвэрийг гаргасан байна
Халдвар өвчин гарсантай холбоотой халдвар хамгааллын дэглэм чанд баримтлахыг анхааруулав

Холбоотой мэдээлэл

Back to top button