Т.Одсүрэн: Кальциар баялаг, байгалийн жимсээр баяжуулсан эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

Эх орныхоо шимт малын сүүнээс гарган авсан уламжлалт аарцыг байгалийн цэвэр жимсээр баяжуулан идсэн хүмүүсийнхээ эрүүл мэндэд ээлтэй эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа учир бид талархалын сайхан үгээр ундаалж, илүү амин дэмтэй болгож баяжуулах аргыг зогсолтгүй эрэлхийлж ажилладаг.
Дэлгүүрийн лангуунд өрсөн чихэрлэг амттан элбэг болсон энэ үед эх орныхоо хөрсөнд ургасан жимсний охь шимийг кальцаар баяжуулан аарцан бүтээгдэхүүнд шингээсэн нь бүх насныханы дуртай амттан болсон байна.
Аарцтай сырок үйлдвэрлэж байсан бол чацарганатай, нэрстэй, үзэмтэй болгож нэр төрлийг нь нэмсэн бөгөөд хэрэглэгчдийн сэтгэл хангамжтай, худалдан авалт нэмэгдсэн байна. Аль болох эко, органик хүнс сонгон хэрэглэхэд анхаарах болсон энэ үед жилийн дөрвөн улиралд эх орондоо үйлдвэрлэсэн сырок амин дэмээ хадгалан худалдаанд гарч байгаа нь орон нутагтаа төдийгүй зэргэлдээ аймгуудад боломж үүсгэж байна.
Амин дэмтэй сырок гэж төрөл бүрээс нь цэцэрлэгийн багш нар бяцхан шавь нартаа өгөх, эмээ өвөө нар ач нараа өгөх гэж сэтгэл дэвсэн авдаг тул урмын сайхан үгээр ундаалж, талархал дүүрэн жилийн дөрвөн улиралд бүтээгдэхүүнээ таслахгүй тогтмол гаргах гэж хичээн хөдөлмөрлөж байна.
Одод бест милк компанийн үйлдвэрлэсэн зөвхөн сырок төдийгүй аарцтай школадтай зайрмаг, тараг гэх мэт 16 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 2012 оноос хойш тасралтгүй үйлдвэрлэж эх орныхоо өнцөг булан бүрд нэрийн бүтээгдэхүүнээ хүргэх алсын хараатай ажиллаж байна