О.Цэцгээ Дэлхийн мастеруудын тэмцээний 6 төрөл оролцож 6 медаль хүртсэн байна

Тайвань улсын нийслэл Тайпэй хотод 2025 оны 5 сарын 17-30ны өдрүүдэд 107 орны 25000 тамирчид дэлхийн өнцөг булан бүрээс хуран цугларч спортын 35 төрлөөр өрсөлдөж байна.
“World masters games 2025” дэлхийн мастеруудын наадмын 60-65 насны ангилалд Дархан сумын хөдөө аж ахуйн мэргэжилтэн, мал эмнэлэг үржлийн тасгийн даргаар ажиллаж байсан, МУ-ын зөвлөх агрономич Отгоны Цэцгээ 6 төрөлд оролцож 2 алт, 3 мөнгө 1 хүрэл медаль хүртжээ.
Түүний хувьд өнгөрсөн жил азийн аваргаас 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байсан бол энэ жилийн Дэлхийн мастеруудын тэмцээнээс саадтай 2000, 5000 метрт тус бүр алтан медаль, 10000, 800 метрт болон 4*100 буухиа мөнгөн медаль,1500 хүрэл медаль хүртэж амжилтаа ахиулсан байна.
МУ-ын зөвлөх агрономич О.Цэцгээ Дархан хотын 4-р сургуулийн бага ангийн сурагч байхаасаа спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд цанын спортын мастерын мастер юм.