Дарханы сурагчид улсын төрөлжсөн олимпиадаас 19 медаль хүртсэн байна – Цэц.МН
Амьдралын цэнэгНийгэмСпорт

Дарханы сурагчид улсын төрөлжсөн олимпиадаас 19 медаль хүртсэн байна

Улсын төрөлжсөн олимпиадын III даваанд 13 судлагдахуунаар 18 багш, 48 сурагч, Монгол хэлний анги нийтийн олимпиадад 7 бүлэг, Үндэсний бичгийн олимпиадын анги нийтийн төрөлд 7 анги Дархан-Уул аймгаа төлөөлөн оролцсоноос 5 багш, 12 сурагч 3 алт, 7 мөнгө, 9 хүрэл нийт 19 медаль хүртсэн амжилтыг үзүүллэсэн байна.
Үндэсний бичгийн 19-р олимпиадын анги нийтийн төрөлд улсын хэмжээнд 30 анги өрсөлдсөнөөс ОИ сургуулийн 2 анги хамт олон улсдаа тэргүүлжээ.
Медальт байрт шалгаран сургууль, аймгийнхаа нэрийг гаргасан оюунлаг багш сурагчдад аймгийн удирдлагууд баяр хүргэж, тус бүр мөнгөн шагналаар урамшуулласан байна. Улсын төрөлжсөн олимпиадын III даваанд оролцож, мэдлэг чадвар, ур ухаанаа сорин оролцож, Алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон багш, сурагчдадаа дахин баяр хүргэж сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Холбоотой мэдээлэл

Back to top button