НийгэмХураангуй мэдээ
Хөвгүүдийн манлайлал төсөл хэрэгжиж эхэллээ

Хөвгүүдийн манлайлал төсөл нь Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Дайман майнд академитай хамтран аймгийн ЕБС-д суралцаж буй 13-15 насны хөвгүүдийн хувь хүний хөгжил рүү чиглэсэн төсөл юм.
Тус төслийн зорилго нь хөвгүүдийн дотоод нөөц боломжийг нээж, өөртөө итгэх итгэл, манлайлах чадварыг нь тэтгэн хөгжүүлж, амьдралын үнэ цэнтэй замнал руу чиглүүлэн хөтлөх зорилготой юм.
Тус төсөлд Дархан-Уул аймгийн аймгийн 4, 9, 15, 18, 19, 31-р сургууль, Дархан эмпати, Монгол оюу, Оюуны ирээдүй, Од цогцолбор сургуулийн төлөөлөл 30 манлайлагч хөвгүүд оролцож байна.