Дархан хот камерын хяналтын нэгдсэн дэд төвтэй боллоо – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Дархан хот камерын хяналтын нэгдсэн дэд төвтэй боллоо

Дархан-Уул аймаг “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төв нь нийт 241 м2 талбайтай, хурлын өрөө, серверийн өрөө, цахим уулзалтын өрөө, хяналтын өрөө, амрах өрөө гэсэн зохион байгуулалтай. Ухаалаг программ хангамж Irex 50, nx 200 программд холбогдсон, нэгэн зэрэг 500 гаруй камерыг хянах хүчин чадалтай байна.
Энэ нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг цаг алдалгүй илрүүлэх, таслан зогсоох, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх боломжтой. Цаашид ААНБ-ын гадаах хяналтын камеруудыг холбож бүрэн хянах юм.
Улсын хэмжээнд Цагдаа, Онцгой, Эмнэлэг зэрэг байгууллагуудын дуудлагын операторын горим 112 гэсэн нэгдсэн дугаарлалт руу шилжиж байгаа. Манай аймаг дээр дурдсан яаралтай тусламжийн операторын горимыг энэхүү дэд төвөөр дамжуулан явуулах боломжтой болж байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button