Охид сарын тэмдгийн үед ариун цэврийн хэрэглэл үнэ төлбөргүй авах төсөл хэрэгжиж байна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Охид сарын тэмдгийн үед ариун цэврийн хэрэглэл үнэ төлбөргүй авах төсөл хэрэгжиж байна

Өсвөр насны охид, хөвгүүдийн нөхөн үржихүйн боловсролыг нэмэгдүүлэх, охидод сарын тэмдэг ирэх нь үе тэнгийнхнээсээ ичих зүйл биш гэдгийг ойлгуулах, сургууль дээрээ үнэ төлбөргүй ариун цэврийн хэрэглэлээ авах боломжийг олгох зорилгоор “Эрхэм нандин” төслийг 31-р сургуульд хэрэгжүүлж эхэллээ. 31 дүгээр сургуульд 40 бүлэгт 1378 сурагч суралцдаг. Үүнээс 717 нь охид юм

Монгол улсад гурван охин тутмын нэг нь сарын тэмдгийн үед ариун цэврийн хэрэглэлээ авч чадаагүйн улмаас хичээл, бэлтгэл сургуулилтаа тасалдаг гэсэн судалгааг Гүүд нэйборс байгууллагаас гаргасан байна. Тиймээс нөлөөллийн дуу хоолойг бодит ажил хэрэг болгох үүднээс эдгээр машинуудаар дамжуулан өсвөр насны охидод туслах замыг нээжээ

Тухайлбал 6-12 дугаар ангийн охидод зориулсан энэхүү төсөл нь өсвөр насны охидын сарын тэмдгийн үед ашиглах ариун цэврийн хэрэглэлийг тусгай хайрцагт байрлуулах юм. Охидод тусгай чип өгсөн бөгөөд сарын тэмдэгийн үед гурван удаа үнэ төлбөргүй ариун цэврийн хэрэглэлээ сургууль дээрээ авч, солих боломжийг бүрдүүлжээ

Холбоотой мэдээлэл

Back to top button