Д.Тунгалаг: Модны үртсээр хийсэн үлгэрүүд эрүүл, эдэлгээ даах эко тоглоом болдог – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Д.Тунгалаг: Модны үртсээр хийсэн үлгэрүүд эрүүл, эдэлгээ даах эко тоглоом болдог

Боловсролын салбарт 40 жил ажилласан ахмад багш Д.Тунгалаг модны үртсээр үлгэрийн баатрууд урлах хоббитой болсон тухайгаа бидэнтэй хуваалцсан юм. Тиймээс модны цехээс гарч байсан уул овоо шиг үртсийг ашиглаж тоглоом хийх санаагаа 1980-иад оны үед олсон байна. Тэр үедээ хийж байсан бүтээл нь арав гаруй жилийн дараа ч янзаараа л байсан учир үртсээр тоглоом хийх урлантай болжээ
Хүүхдүүдийн дуртай үлгэрүүдийг бүтээж, орчин бүрдүүлж, хайрцагаа нээгээд л үлгэрээ ярьж болох үзүүлэн хийдэг байна. Багш нар үлгэрүүдийг бодитоор харуулан ярьж, хүүхдүүд үлгэрийн дүрүүддээ бариад тоглох нь сайхан байдаг гэсэн юм
   
   
   
   
   
Эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа талаасаа ч эдэлгээ нь ч сайн байсан учир цэцэрлэгийн багш нар үлгэрт суурилсан үйл ажиллагаанд хэрэглэх бүтээлүүддээ хийхээр сургалт авдаг байна. Өөрөөр хэлбэл модны үртсээр хийсэн бүтээлүүд сургалтын хэрэглэгдэхүүн үзүүлэн болж байгаагаараа Д.Тунгалаг багшийн бүтээлдээ тусгасан санаа ач холбогдолтой юм

Холбоотой мэдээлэл

Back to top button