НийгэмХураангуй мэдээ
Соёл, урлагийн салбарынхан цалин хөлс, орон тооны цомхотгол зэрэг асуудлаар ҮЭХ-д хандлаа

Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг Соёл Урлагийн байгууллагын ажилтнууд, ҮЭ-ийн гишүүдээс цалин хөлс, салбарын төсөв, орон тооны цомхотгол, төсвийн хэмнэлт, төсвийн таналт зэрэг асуудлуудаар аймгийн ҮЭ-ийн холбоонд хандлаа.
Аймгийн ҮЭ-ийн холбооноос салбарын нийт сонгуультнууд, ажил олгогчдын төлөөллийг оролцуулан Монголын Ажилтан, албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга Өлзий, тус холбооны зөвлөх М.Алтанцэцэг нартай шуурхай уулзалтыг зохион байгуулсан байна.

Салбарын ажилтнууд, ҮЭ-ийн гишүүдээс салбарын хамтын хэлэлцээрийг яаралтай эхлүүлэх, шаардлагатай бол хуульд заагдсан эрхийнхээ хүрээнд сонирхлын маргааныг эхлүүлэх, тэмцэлд хөдөлгөөнд нэгдэх талаар санал, байр сууриа илэрхийлжээ.



