Түр орон сууц хөтөлбөрт 10 залуу багш гэр бүл хамрагдахаар болжээ – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Түр орон сууц хөтөлбөрт 10 залуу багш гэр бүл хамрагдахаар болжээ

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Боловсрол-2032” хөтөлбөрт туссан боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах, багшийн орон сууцны нөхцөлийг сайжруулах зорилгоор “Түрээсгүй орон сууц хөтөлбөр”-ийг 2023 оноос хэрэгжүүлж эхэлсэн
Хөтөлбөрийн хүрээнд багш нар 2 жилийн хугацаанд түрээсийн төлбөргүй орон сууцаар хангагдсанаар хуримтлал бий болгож өөрсдийн орон сууцны урьдчилгаа төлбөрийг хуримтлуулах боломж бүрдүүлэхийг зорьсон байна
Өнгөрсөн оны 12-р сард аймгийн Засаг даргын санаачилгаар 15 багш гэр бүлд орон сууцны урьдчилгаа төлбөр болох 20 сая төгрөгийн батламжийг мөн гардуулсан. Хөтөлбөрийн дараагийн ээлжид ЕБС-д 1-10 жилийн хугацаанд ажилласан 10 залуу багш гэр бүлүүд хамрагдахаар батламжаа гардан авлаа

Холбоотой мэдээлэл

Back to top button