НийгэмХураангуй мэдээ
Жайка ОУ-ын байгууллагын тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр болжээ

Монгол Улсын тогтвортой аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын яам. “Жайка” Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг 2026-2027 онд хэрэгжүүлэхээр болсон.
Төслийн хүрээнд Өмнөговь аймаг болон төвийн бүсэд олон улсын стандартад нийцсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, тухайн бүс нутгийн онцлогт тохирсон аялал жуулчлалын хөгжлийн бодлого, бүтэц зохион байгуулалтыг бэхжүүлэх тал дээр хамтран ажиллах юм.
Хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн аялал жуулчлалын чиглэлээр брэнджүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, хүний нөөцийн сургалт, семинар үе шаттайгаар зохион байгуулах юм
Аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан болон холбогдох төлөөллүүд ажлын хэсгийг хүлээн авч, аймаг орон нутгийн онцлог, аялал жуулчлалын нөхцөл байдлыг танилцуулж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. 2026 онд Дархан хот үүсгэн байгуулагдсаны 65 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж буйд аймгийн удирдлагууд талархалтай байгаагаа илэрхийллээ.



