Дархан хотод хотод эрчим хүчний 2 дахь эх үүсвэр барих ажлыг засгийн газар дэмжинэ – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Дархан хотод хотод эрчим хүчний 2 дахь эх үүсвэр барих ажлыг засгийн газар дэмжинэ

Дархан-Уул аймагт ажиллаж буй Ерөнхий сайд Г.Занданшатар болон холбогдох сайд, албаны хүмүүсийн хамт Дарханы дулааны цахилгаан станцад ажилласан байна. Тус станц 1965 онд анхны эрчим хүчээ үйлдвэрлэснээс хойш эдүгээ тасралтгүй 50 гаруй жил “гал алдалгүй” ажиллаж ирсэн байна.
Монгол Улсын хоёрдогч нийслэл Дархан хотын хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй хангах үүрэг хүлээсэн цорын ганц эх үүсвэр. Анх 83МВт хүчин чадлаар 120 мянган цаг ажиллах нөөцтэй баригдаж байсан бол өнөөдөр 288-359 цагаар хүчин чадлаа хоёр дахин хэтрүүлэн ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл, 13,8 хувийн нөөцтэй байгаа нь цаашид дарханчуудыг дулааны эрчим хүчээр хангах боломж хязгаарлагдахаар байна. Дархан хот жилээс жилд хүрээгээ тэлж, хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр барилга, орон сууц, үйлдвэр, үйлчилгээний газрууд олноороо баригдаж байна. Энэ байдлаар өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг тооцоход 2027 онд 267 Гкал/ц-аар 893 мян.Гкал болж дулаан үйлдвэрлэлийн дээд хязгаарт хүрэхээр байна.
Тиймээс Дархан хотод шинэ эх үүсвэрийг ойрын 2-3 жилийн дотор яаралтай барьж байгуулахаар техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад байна. Ирэх 2-4 жилийн дотор шинээр Дулааны цахилгаан станцыг барьж байгуулахыг ажлыг Засгийн газраас дэмжиж ажиллахаар болжээ

Холбоотой мэдээлэл

Back to top button