Б.Оюунчимэг жилд 40тн гялгар уут цуглуулж, үйлдвэрт нийлүүлж байна – Цэц.МН
Амьдралын цэнэгНийгэмХураангуй мэдээ

Б.Оюунчимэг жилд 40тн гялгар уут цуглуулж, үйлдвэрт нийлүүлж байна

Монгол Улсад жил бүр их хэмжээний хог хаягдал үүсдэг бөгөөд үүний дотор хуванцар хог чамгүй хувийг эзэлдэг. Судалгаагаар нийт хуванцар хогийн 10 хүрэхгүй хувь нь дахин боловсруулагддаг байна . Ийм нөхцөлд Оюунчимэг шиг иргэдийн хөдөлмөр байгаль орчныг хамгаалахад тодорхой хувь нэмэр оруулж байна. Сүүлийн жилүүдэд гялгар уутны хэрэглээг бууруулах бодлого хэрэгжиж байгаа ч бодит амьдрал дээр хаягдал их хэвээр байна. Тиймээс иргэдийн оролцоо, хандлагыг өөрчлөх хэрэгтэй байгаа энэ үед Оюунчимэгийн энэ ажил зөвхөн амьжиргаа төдийгүй хогийг баялаг болгох нэг хэлбэр юм.

Дэлгүүрүүдээс гялгар уут авч ангилан ялгаад дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлж ирсэн түүний хувьд өнгийн тор авдаг болоод байна. Ангилан авах цэгийн хажуугаар өнгөрч яваа хүмүүс ч гялгар утаа барьж ирээд өгдөг болсон байна. Хог хаягдлыг багасгах, орлого олох боломжийг тэр ийнхүү хийж өөртөө болон өрөөлд ажлын байр бий болгосон байна.

Монгол Улсад хуванцар хог хаягдлын хэмжээ өндөр ийм нөхцөлд Оюунчимэг шиг иргэд өөрийнхөө боломжийн хэмжээнд чухал үүрэг гүйцэтгэж байна. Түүний цуглуулсан гялгар уут, өнгийн тор нь үйлдвэрүүдэд түүхий эд болж, дахин боловсруулагдан шинэ бүтээгдэхүүн болон гардаг.

Тэрээр цаашид энэ ажлаа өргөжүүлэх, бусадтай хамтран ажиллах зорилготой ажиллаж байна. Хогийг зөв ангилж, дахин ашиглах нь зөвхөн байгаль хамгаалах асуудал биш, харин өрхийн орлогыг нэмэгдүүлэх бодит боломж болж байгааг энэ жишээ харуулж байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button