10 хоногт 10 тонн нөөцийн мах борлуулагджээ – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

10 хоногт 10 тонн нөөцийн мах борлуулагджээ

Хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан бэлтгэсэн 102 тонн нөөцийн махны 30 тонныг 3-р сарын 15-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргасан.

10 өдрийн хугацаанд үхэр- 4,3 тонн, хонь- 3,6 тонн, ямаа- 2,2 тонн нийт 10 тонн махыг худалдан борлуулсан байна.

Нян, бактерийн 5 төрлийн лабораторийн шинжилгээ хийгдсэн чанар, эрүүл аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан махыг Дархан сумын 18 багийн 20 хүнсний дэлгүүрт нийлүүлж байна.

 

Холбоотой мэдээлэл

Back to top button