НийгэмХураангуй мэдээ
Дөрвөн төрлийн ногооны үр тариаланчдад зээлээр олгоход нэг тэрбумыг зарцуулна

Хүнсний ногооны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дөрвөн төрлийн хүнсний ногооны үрийг зээлээр олгоход шаардагдах 1 тэрбум төгрөг шийдсэн. Намар 18-19 тн ургац болох юм. Мөн зуны хүлэмж худалдан авахад зориулж 2.1 тэрбум төгрөг урт хугацаатай зээл олгоно.
Өвлийн хүлэмж эрхлэгчдэд 330-аад сая төгрөгийн цахилгааны хөнгөлөлт үзүүлдэг байсан бол 400 сая гаруй болгож нэмэгдүүлсэн гэж салбарын сайд Ц.Идэрбат мэдэгдлээ.



