Үе тэнгийн дээрэлхэлтийг мэдээллэх нээлттэй суваг ажиллаж эхэллээ

Үе тэнгийн дээрэлхэлтийг эрт илрүүлэх, таслан зогсоох зорилгоор Дархан-Уул аймгийн Гэр бүлийн, хөгжил хамгааллын газраас мэдээлэл хүлээн авах QR код бүхий нээлттэй сувагыг ажиллуулж байна. Энэхүү QR-аар дамжуулан сурагчид хаана, хэзээ, ямар нөхцөлд дээрэлхэлт болсон талаарх мэдээллийг шуурхай илгээх боломжтой. Мэдээлэл илгээхдээ тухайн үйл явдалд оролцсон хүмүүс, болсон үйл явдал, байршил зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг илгээснээр асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.

Ирсэн мэдээллийг тухайн сургуулийн нийгмийн ажилтан 72 цагийн хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж, мэргэжлийн байгууллагууд хянаж, шаардлагатай тохиолдолд шуурхай арга хэмжээ авахаар зохион байгуулжээ. Түүнчлэн нууцлалыг 100% хамгаалж сурагчдыг айдасгүйгээр мэдээлэл өгөх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Дээрх QR кодыг ашиглан аливаа зөрчлийг цаг алдалгүй мэдээлж, хүүхэд бүрийг хүчирхийллээс ангид, аюулгүй орчинд суралцах боломжийг олгож байна



