Дарханы сурагчид улсын төрөлжсөн олимпиадаас 3 алт, 5 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн байна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Дарханы сурагчид улсын төрөлжсөн олимпиадаас 3 алт, 5 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн байна

2025-2026 оны хичээлийн жилийн улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваанд аймгийн хэмжээнд ЕБ-ын 25 сургуулийн 682 багш, 2200 гаруй сурагч оролцож, 13 судлагдахуунаар мэдлэг чадвараа сорьж өрсөлдсөн байна.
Шилдэг 26 багш, 42 сурагч, 3 анги бүлэг аймгаа төлөөлөн оролцож алтан медаль-3, мөнгөн медаль -5, хүрэл медаль -10 нийт 10 судлагдахуунаар 14 сурагч, 3 багш, 1 анги хамт олон 18 медалийн эзэд болсон амжилт үзүүлжээ.
Өнөөдөр медальт байрт шалгарч сургууль аймгийнхаа нэрийг гарган түүчээлсэн багш сурагчдад хүндэтгэл үзүүлж 500.000- 1.000.000 төгрөгөөр шагнан урамшуулсан байна
Аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт гаргаж яваа эрхэм багш сурагчдадаа цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье.

Холбоотой мэдээлэл

Back to top button